Зоогийн газрын үйлчилгээний технологи, чанарын удирдлага
"Зоогийн газрын үйлчилгээний технологи, чанарын улирдлага" хамээх Гарын авлага сурах бичгийг ХҮҮХТөв ТББайгууллага худалдаанд гаргалаа. Энэ хүү ном нь Монгол оронд зах зээлийн эдийн засгийн харилцаа асар хурдацтай хөгжиж, байгаа өнөө үед хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд шинээр байгуулагдан салбарын цар хүрээ өргөжин тэлж, эрчимтэй хөгжиж байна.

Хүн амын төвлөрөл, Монгол орон руу чиглэх гадаадын зочид, жуулчдын усгалын өсөлт зэрэг хүчин зүйлүүд нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид  үйл ажиллагаагаараа дамжуулан Монголчуудын хоол, хүнс, хэрэглээний түүх соёлыг танилцуулахын зэрэгцээ дэлхий нийтийн үйлчилгээний чиг хандлагыг баримтлах хөгжих зүй ёсоор бий болж байна. Энэхүү номыг зохиогчид судалгаа, ажлын олон жилийн дадлага, туршлага, хуримтлуулсан мэдлэг чадвараа ашиглан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт суралцаж буй оюутан, сурагчид, бизнес эрхлэгчдэд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг олгон, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор хоол үйлчилгээний менежментийн онол арга зүйн үндсэн асуудлыг өргөн авч үзсэн байна.

Эрхэм уншигч та зохиогчдын бүтээлтэй танилцсанаар зах зээлийн харилцааны нөхцөлд хэрэглэгчийн шаардагыг хангасан чанартай, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой байнга нийлүүлэгч болох боломжийг өөртөө бий болгож чадна.

Эрхэм уншигч та бүхэн энэ хүү "Зоогийн газрын үйлчилгээний технологи, чанарын удирдлага" хэмээх номыг авахыг хүсвэл:

99115502  дугаараар холбогдоорой!
Мөн Хэвлэл захиалгаар:

  • Монгол шуудан
  • Sky Pоst
  • Түгээмэл шуудангуудаар захиалан авах боломжтой.
Судлаач, багш Ш.Эрдэнэхүү "Defacto" нэвтрүүлэгт уригдан оролцлоо Defacto нэвтрүүлэгт уригдан оролцож хөтлөгчийн сонирхсон асуултанд хариулж, Монголын ХҮҮ-ний салбарын хэмжээний ололт амжилт, тулгамдаад байгаа зарим асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.