’’Хоолны газрын хөгжилд нөлөөлдөг нийгмийн хүчин зүйлс ’’
Хоолны газрын хөгжилд нөлөөлдөг нийгмийн хүчин зүйлс ба дуудлагын үйлчилгээ

    Хэрэглэгчдийн хоол, ундааны хэрэгцээг хангах үйлчилгээний чанарыг сайжруулах асуудал менежментийн бүх шатанд нарийн уялдаа холбоотой нэгдсэн үйл ажиллагаа явуулахыг шаарддаг. Иймд хоолны бизнес эрхлэгч ажил үйлчилгээний чанарын түвшинг сайжруулахад дор дурьдсан асуудлыг цаг ямагт анхаарч, мэдрэмжтэй ажиллах шаардлагатай тулгардаг

Хоолны газрын хөгжилд нөлөөлдөг нийгмийн шинжтэй хүчин зүйлс


Гадаад орны туршлагаас
Дэлхийн зарим улс орны зоогийн газрууд дуудлагын үйлчилгээг хэрхэн хэрэглэдэг талаар авч үзье.


ҮзүүлэлтӨмнө ньОдоо ба ирээдүйд
Үйлчилгээний чанарт тавих шаардлагаНам, төр, захиргааны түшмэл, дарга, захирал нарын хүрээний шаардлагаЗах зээлийн өрсөлдөөний зарчмаас гарч ирсэн үйлчлүүлэгчдийн өндөр шаардлага
Ажилчдын орлогын түвшинБагаӨндөр
Үйлчилгээний үнэ тарифХямдӨндөр
Үйлчлүүлэгчдэд хандах хандлагаАвбал ав өөр байхгүй, хоол дууссан, үүнээс илүү чадахгүй г.мХэрэглэгч бол хаан, таалагдахгүй бол мөнгөө буцааж эсвэл сольж болно, зөвхөн таны төлөө
Үйлчилгээний төрөлНийтийн дундаж хэрэгцээний хоол ундааҮйлчлүүлэгчдийн сонирхолын дагуу нарийн төрөлжсөн хоол ундаа
Үйлчилгээ хүртээх боломжХоолны газар хаасан, Ням гаригт амарна г.мБүхнийг, хаана ч, хэзээ ч
Хөдөлгөгч хүчУлсын  байгууллагаХувийн хэвшлийн жижиг дунд аж ахуй нэгж
Боловсон хүчин бэлтгэх системЧадсан чадаагүй сурдаг, хүссэн хүсээгүй төгсдөг, хойрго, идэвхигүй, сонирхолгүйХүслээр сурдаг, идэвхитэй, сонирхолтой, бизнес хийх, юм сурах
Эцсийн үр дүнҮйлчилгээний нэр төрөл цөөн, салбарын нэр хүндийг унагадаг, зөвхөн компанийн ажилчдын эрх ашгийн төлөө ажилладагҮйлчлүүлэгчдийн хүсэл сонирхолын дагуу ажилладаг, үйлчилгээний төрөл зүйл нэмэгдсэн, салбарын нэр хүндийг эрхэмлэдэг



Америкийн Нэгдсэн Улс
Америкчууд нь баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг гэр бүл, найз нөхдийнхөө хамт өргөн дэлгэр тэмдэглэдэг ард түмэн билээ. Тиймдээ дуудлагын хоолны үйлчилгээ нь өргөн утгаараа дэлгэрсэн байдаг.
Тэмдэглэлт баяр ёслолын онцлогоос шалтгаалан үйлчилгэнд  хэрэглэгдэх үйлчилгээний хэрэгсэл /мөнгөн болон  шилэн сав суулга, багаж хэрэгсэл, зотон даавуун бүтээлэг/- үүдээр бүрэн үйлчилдэг бөгөөд үдэшлэгийн түрээсийн үйлчилгээ, хөгжим, цэцгийн үйлчилгээ зэргийг захиалагчийн хүсэлтээр мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг байна. Мөн зоогийн ширээ засалтыг хүссэнээрээ захиалах боломжийг олгодог. Хоолны цэсээ захиалагч сонгох бөгөөд хоолны захиалганд зочдын доод хязгаарыг зааж өгдөг /жишээ нь: өглөөний хоолны захиалгын үнийг хамгийн доод тал нь 15 хүнээр тооцох г.м/ ба зочдын тооноос хамаарч үнийн уян хатан бодлого баримталдаг. Баярын хоолны захиалгаа 7 хоногийн өмнө цахим шуудангаар өгөх, захиалгын хуудас бөглөх бөгөөд тухайн баярын онцлогоос хамаарч захиалагч нарт сонголтуудыг өгдөг.

Сингапур
Мэргэжлийн дадлага, туршлагатай тогоочид Хятад, АНУ, Индонез, Тайланд зэрэг олон үндэстний хоолны цэсийг захиалагчдад санал болгодог. Бэлэн болгож савласан хоолоо өдрийн болон оройн зоог, групп аялал, гэр бүлийн тэмдэглэлт өдөр, спортын үйл явдал, үзэсгэлэн, хурал зөвлөгөөн, семинар зэрэгт хүргэж өгч үйлчилдэг. Хоолны цэсээ өдөр болон сараар өөрчилж болохоос гадна захиалагч хоолны жорыг хүссэнээрээ өөрчилж болдог. Үйлчилгээний үнийг тогтоохдоо хоолны өөрийн үнэн дээр хүргэлтийн үнийг нэмж тооцдог. Үйлчилгээний нэг онцлог нь өдөр тутмын хоолны захиалгыг сараар авдаг. Энэ нь үйлчлүүлэгч бүтэн сарын өдөр болон оройн зоогийг урьдчилан захиалан авах боломжтой гэсэн үг. Ингэхдээ хоолны цэсийг урьдчилан гаргаж өгдөг бөгөөд үйлчлүүлэгчийн тооноос хамаарч үнийг хямдруулж тооцдог. Үйлчлүүлэгчдээсээ үйлчилгээ таалагдсан эсэх талаар интернэтээр санал хүсэлтийг авдаг.
Бусдаас ялгарах давуу тал нь:
•    Амт чанартай эрүүл хоол,
•    Өрсөлдөхүйц үнэ бүрдүүлэлт,
•    Хэрэглэгчдэд тавих онцгой анхаарал,
•    Шинэлэг хоол төлөвлөлт,
•    Эрч хүчтэй баг,
Үйлчлүүлэгчдэд дараах үйлчилгээний нэмэлт саналуудыг тавьдаг: Үүнд:
•    нээлтийн өмнөх төлөвлөлт болон зөвөлгөө,
•    цэсний зохион байгуулалт,
•    гал тогооны аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт,
•    зочдыг хянан зохицуулах удирдлага,
Япон
Япон улсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт дуудлагын дараах төрлүүдийн үйлчилгээ үзүүлдэг:
•    Зөвхөн хэрэглэгчийн захиалсан хоолоор үйлчлэх,
•    Тэмдэглэлт баяр ёслол зохион байгуулах үйлчилгээ,
•    Үйлчилгээний ажилтнуудыг хөлслөх үйлчилгээ,
•    Тоног төхөөрөмж түрээслэх үйлчилгээ,
•    Хооллолтын зөвөлгөө, идэвхжүүлэлтийн үйлчилгээ,
Тэмдэглэлт баяр ёслол зохион байгуулахдаа тухайн баярын онцлог хэв маягийг тусгасан орчинг бий болгодог. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажиллаж үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд тусалдаг.



Судлаач, багш Ш.Эрдэнэхүү "Defacto" нэвтрүүлэгт уригдан оролцлоо Defacto нэвтрүүлэгт уригдан оролцож хөтлөгчийн сонирхсон асуултанд хариулж, Монголын ХҮҮ-ний салбарын хэмжээний ололт амжилт, тулгамдаад байгаа зарим асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.