Масло уу эсвэл маргарин уу: Аль нь илүү вэ?
 Масло уу эсвэл маргарин уу: Аль нь илүү вэ?
 
Давуу тал
-    Хоёулаа амт сайтай.
-    Ерөнхийдөө витамин А, D-р хоёулаа баялаг.
-    Поли ханасан маргарин нь витамин Е ба өөх тосны чухал хүчлээр баялаг.
 
Сул тал
-    Киложойл ихээр агуулдаг.
-    Ихэнх маргарин өөх тосны хүчил бага агуулдаг.
-    Масло нь ханасан өөх тос ихтэй.
Масло маргарин хоёрын аль нь илүү эрүүл хүнс вэ гэдэг асуудал маргаантай хэвээр л байна. Хоёулаа өөх тосыг ижил хэмжээгээр агуулах боловч агуулж буй өөх тосны төрөл нь өөр өөр юм. Масло нь маргариныг бодвол илүү байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Ихэнхдээ масло маргарин хоёр өөх тосны орцоороо ижил байдаг ба энергийн түвшингөөрөө ч ижил байдаг /81% өөх тос, 100гр бүр 3000 калори агуулна/. Гэхдээ зарим нэг маргарин 40% өөх тос, 100гр бүтээгдэхүүн бүрд 1480 калори агуулдаг байна.
Маргариныг 1860-д онд Францын химич хямд маслоны орцоор хийсэн ба үхрийн бөөрний өөх, өрмийг нь авсан сүүгээр хийжээ. Орчин үед маргариныг илүү боловсронгуй үйлдвэрлэж байна. Ургамлын тосыг амьтны гаралтай өөх тос эсвэл загасны тостой хольж эсвэл дангаар нь хэрэглэж байна. Түүнчлэн маргарин нь ерөнхийдөө тостой холилдохын тулд ус, шар усыг агуулдаг ба давс, будагч бодис, амт оруулагчийг агуулна.
Австрали ба Шинэ Зеландын хуулиар маргарин нь маслонд цэврээрээ байдаг витамин А ба D-р бэхжүүлэгдсэн байх ёстой. Витамин А нь хараанд, эрүүл арьсанд маш чухал ба  витами D нь эрүүл шүд, ясанд амин чухал калцийг уусгахад тусалдаг байна.
 

Өөх тосны хүчил

Маргарины үйлдвэрт шингэн тос нь химийн урвалын үрээр хатуу хэлбэртэй болдог байна. Ингэж хатуу болгоход түүний химийн бүтэц өөрчлөгдөж, зарим нэг ханаагүй өөх тос нь өөх тосны хүчил болдог байна. Энэ нь поли ханаагүй өөх тосны эрүүл мэндийн бага ач холбогдолтой хэлбэр бөгөөд ханасан өөх тосны адил нөлөөг үзүүлнэ. Эдгээр нь холестерины түвшинг ихэсгэдэг ба зарим судлаачид өөх тосны хүчил нь зүрхний өвчин үүсгэдэг гэж үзэж байна.
Зарим нэг маргарин үйлдвэрлэгчид өөх тосны хүчлийг багасгах үүднээс бүтээгдэхүүнээ шинэчилж байна. Зөөлөн маргарин нь поли ханаагүй өөх тосыг ихээр агуулдаг ба витамин Е-р баялаг.
Орчин үед судлаачид поли ханасан өөх тосны өндөр хэрэглээ нь зарим хүмүүст багтраа өвчин үүсгэнэ гэж хэлж эхлээд байгаа бөгөөд зарим нэг ном хэвлэлд загасны тос нь багтраа өвчний эсрэг үйлчилгээ үзүүлнэ гэж бичиж байна.
Өөх тос багатай хүнсийг ихэнхдээ усаар хийдэг ба ханасан өөх тосны орц янз бүр байдаг. Орчин үед ихэнх хоол өөх тосыг багаар агуулдаг болсон. Буурсан өөх тосны тархалт нь 50% өөх тос, 100гр бүтээгдэхүүн бүр 1500 киложойл агуулдаг байна.
Ерөнхийдөө иймэрхүү хүнсийг дунд түвшинд хэрэглэх шаардлагатай. Цусан холестериний хэмжээ ихтэй хүмүүс масло ба маргарины хэрэглээг багасгавал холестериний хэмжээ багасахаас гадна жин нь ч мөн буурна. Зарим хүмүүс бусад хүнснээс маслыг илүүд үздэг боловч үүнийг авахаасаа өмнө сайн бодох хэрэгтэй. Учир нь масло нь ханасан өөх тос болон холестеринийг ихээр агуулдаг. Гэхдээ хоол хүнс судлаачид хэт их хэмжээгээр идэхгүй, таны цусан дах холестерин өндөр биш бол масло нь маргарины адил боломжтой хүнс гэж үзэж байна.



Судлаач, багш Ш.Эрдэнэхүү "Defacto" нэвтрүүлэгт уригдан оролцлоо Defacto нэвтрүүлэгт уригдан оролцож хөтлөгчийн сонирхсон асуултанд хариулж, Монголын ХҮҮ-ний салбарын хэмжээний ололт амжилт, тулгамдаад байгаа зарим асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.