’’Хүүхэд ба хооллолт’’
             Хүүхэд ба хооллолт
Та хүүхэддээ зөв эрүүл хоолыг идүүлэхийн тулд өөрөө үлгэр үзүүлэх шаардлагатай. Хүүхэддээ эрүүл, тэжээллэг, олон төрлийн хүнс хоолыг өгөх хэрэгтэй.

Өсөж буй нас
Бидний бие махбод 1-20 насандаа маш хурдацтай өөрчлөгдөж байдаг. Булчин чангарч, яс бэхжиж, жин нэмэгдэнэ. Охидуудын өсөлтийн нас 10-15 бол хөвгүүдийн өсөлтийн нас 12-19 байдаг. Хүүхдийн энергийн хэрэгцээ янз бүр байдаг. Нэг насандаа 5000 киложойл, 5 насандаа 7000 киложойл, 16 настай охид 8800 киложойл, 16 настай хөвгүүд 12000 киложойл шаарддаг. Өдөр бүр шаардагдах хэрэглээг хангаж байх нь маш чухал юм.
Хоолны дуршил өөрчлөгдөх

Хүүхдийн өндөр, жин, хүйс, биеийн хөгжлийн хамааран шаардагдах тэжээл өөр өөр байдаг. Хоолны дуршил шаардагдаж буй хоол хүнстэй холбоотой байдаг. Хүүхдүүд идэх пургүй байхад илүү их зүйл идүүлэхийг шаардах хэрэггүй. Тэдэнд бага порцоор хоол өгөх эсвэл өөрсдөөр нь өөртөө үйлчлүүлүүлэх нь хамгийн шилдэг арга юм.
Нэг насанд ихэнхдээ хоолны дуршил мууддаг ба дараа нь хүүхдийн биеийн өсөлт хөгжилт хэр явагдахаас шалтгаалан хоолны дуршил өөр өөр байна. Хүүхдүүд нэг өдөр хоол их идэж нөгөө өдөр нь идэх хүсэлгүй байх явдал энгийн үзэгдэл юм. Өсвөр насанд ирэхэд хоолны дуршил үндсээрээ өөрчлөгдөнө. Тэд нэмэлт энерги шаарддаг учраас хоол идэх нь ихэсдэг ба тэд хоолны ширээний ард гэр бүлийнхэнтэйгээ хооллохоос илүү “гүйж байхдаа” бага багаар идэхийг илүүд үздэг. Хооллолт нь амьдралын хамгийн таатай зүйлүүдийн нэг бабйх ёстой. Хоолны ширээний ард сайхан хоол идэж, ярилцаж суух нь амралт бөгөөд энэ үед хүүхэд яаж идэхийг сурч, нийгмийн харилцаанд бэлтгэгдэж байдаг байна. Тэднийг хоол хийх, ширээ засах, аяга тавгаа хураах зэрэг үйл ажиллагаанд орлцуулах хэрэгтэй.

Амттан идэх хүсэл

Амттан бол хүүхэд насны хамгийн сайхан зүйлүүдийн нэг боловч сул талуудтай. Хэрэв хүүхэд амттанг байнга идвэл шүд өвдөж, хэдийгээр энергийг хангах боловч чухал хэрэгцээт тэжээлийг өгч чадахгүй. Хоолны дараа амттан идэх нь аюулгүй боловч тэднийг шагнах журмаар хэзээ чөгч болохгүй. Тэгвэл хүүхэд амттан идэх зуршилтай болдог байна. Мөхөөлдөс, бялуу нь чихэрлэг зүйлсээс дээр байдаг. Учир нь сүү болон үр тарианд зарим нэг тэжээлийн бодис агуулагддаг.

 Хооллох зуршил
 -Та өөрийн идэх зуршлаа хүүхэддээ үлгэрлэх ёстой. Хооллох үедээ яг ижил хоолыг идээрэй.
 -Түргэн хоол идэхгүй байхыг хичээ. Жимс, түүхий лууван, бяслаг эрүүл хүнс бөгөөд хоолны хооронд идэхүүлэх хэрэгтэй.
 -Хүүхдийн байгалиас заяасан идэх зуршлыг дагах хэрэгтэй.
 -Бага насанд нь янз бүрийн жимс, хүнсний ногоог идүүлж сургаснаар тэд цаашид эдгээр хүнсийг байнга хэрэглэдэг болно. Өдөрт 5 удаа өгөхийг хичээх.
 -Гэртээ хоол бэлдэхэд туслуулах хэрэгтэй. Ихэнх хүүхэд хоол хийж сураагүйгээс бэлэн болсон хоолыг идэхийг илүүд үздэг.
 -Та хоол болон уух зүйлд нь нэмэлт чихэр хийхгүй бол хүүхэд таныг л дуурайх болно.
 -Болсон хоолонд давс нэмж хийсний хэрэггүй.
 -5 нас хүртэл нь өрмийг нь авсан, тослог багатай сүүг өгч болохгүй. Тэдэнд сүүнд агуулагдах нэмэлт киложойл хэрэгтэй байдаг.
-    4 наснаас доош насны хүүхдэд самрыг бүхлээр нь өгч болохгүй. Тэд хахах аюултай.
-    Та хүүхэддээ илүү ихийг идүүлэхийн тулд лекц унших хэрэггүй.
-    Ямар нэг хоол идэхэд тэдэнд шийтгэлийн мэдрэмж төрүүлж болохгүй.

Нялх хүүхдийн хооллолт


Нэг нас хүрсэний дараа хүүхэд их иддэг учир өдөрт 5-6 удаа бага багаар хооллох шаардлагатай. Тэд өсөж байгаа учраас нэмэлт киложойл шаарддаг. Хүүхдийн ээж өдөрт 8000 киложойл хэрэглэж байхад хүүхдэд 5000 киложойл хэрэгтэй байдаг.
Хүүхэд маш олон төрлийн сайн чанарын хоол хүнс идэх хэрэгтэй. Талх, үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь хүүхдийн хоол тэжээлийн гол хүнс байх ёстой. Мах, загас, шар буурцгийн бүтээгдэхүүнүүд, хатаасан вандуй, буурцаг нь уургийг агуулдаг. Сүү бол маш чухал хүнс бөгөөд 5 хүртэлх насны хүүхэд өдөрт 600 мгр сүү уух ёстой байдаг. Энэ насанд өөх тосыг хорих шаардлагагүй. Учир нь хүүхэд нэмэлт киложойл шаарддаг байна.  
Ихэнх эцэг эхүүд хүүхэддээ хүнсний ногоо идүүлэх гэж дайн болдог. Та гэгээлэг өнгөтэй сонирхол татмаар хүнсний ногоог идүүлээд үзээрэй.
Шинэ хоол хүнс өгөхдөө эхлээд бага хэмжээтэй өгөх хэрэгтэй. Шинэ хоолыг хүүхдийг өлссөн үед нь хоол идэхийн өмнө өгөх нь хамгийн сайн арга юм. Хэрэв хүүхэд дургүйцвэл тайван байх хэрэгтэй. Дараагийн өдөр та дахин оролдоод үзээрэй. Ингэхдээ түүний дуртай хоолтой нь хамт өгөх хэрэгтэй. Хэрэв хүүхэд идэхээс дургүйцэж, уйлсаар байвал магадгүй тухайн хүнсэнд агуулагдах химийн бодистой холбоотой байж болно.

Арай ахлах насны хүүхдийн хоол


Хүүхэд сургуульд явахдаа өдрийн хоолоо байнга худалдаж авдаг. Таны хүүхэд тэжээллэг хоол сургууль дээрээ идэж байгаа эсэхэд хяналт тавихыг хичээх хэрэгтэй.
Энэ насанд хүүхдэд чийрэг чанга биетэй болохын тулд нэмэлт уураг болон киложойл хэрэгтэй байдаг. Мөн кальци, фосфор, витамин D шаардлагатай.

Өөрийн үнэлгээ

Өсвөр насны охидод төмөр дутагдсанаас цус багадах өвчтэй болж болзошгүй. Тэд өөрийнхөө бие махбодийн талаар ухамсарласан байдаг. Охид өөрсдийнхөө биеийн галбир жиндээ сэтгэл дундуур байхад нь гэр бүлийнхэн нь сэтгэл санааг нь засах хэрэгтэй.
Хүүхэд жингээ барихдаа эрүүл дасгал сургуулилт хийж байгаа гэдэгт итгэлтэй байх ёстой. Тэд дасгал сургуулилт хийж, тэжээллэг хоол хүнс хэрэглэж байгаа бол биеийн жиндээ санаа зовох хэрэггүй.

Өсөлтөнд зориулсан хоол хүнс


Хүүхэд өсөхөд тэдний хэрэглээ өөрчлөгдсөнөөр зөвхөн киложойлын хэрэглээ өөрчлөгдөөд зогсохгүй мөн яс, булчин бэхжүүлэх хоолны орц өөрчлөгдөнө. Мөн нас, хүйснээс хамаарна. Кальци, төмрийн их орцтой зарим нэг хоол хүнсийг доор бичлээ.
Өлсгөлөн өсвөр насныхан
Ялангуяа бэлгийн бойжилтын үед маш хурдацтай өсөж хоол тэжээл ихээр хэрэглэдэг. Охидууд хөвгүүдээс өмнө өсөлт нь явагддаг учир хөвгүүдээс хоёр жилийн өмнө хоол тэжээлийг хамгийн ихээр шаарддаг. Энэ үед кальци хамгийн чухал байдаг. Өсвөр насныхан өдөрт 200 мгр хэмжээтэй стакан сүүг гурван удаа, 45гр бяслаг эсвэл 200гр иогурт идэж өдрийн хэрэгцээгээ хангадаг. Мөн загас, шар буурцгийн сүү, ногоон навчтай хүнсний ногоонд агуулагдана. Кальци болон дасгал сургуулилт нь хоюулаа эрүүл яс бэхжилтэнд чухал ба амьдралын сүүлийн жилүүдэд яс сийрэгжих өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Өсвөр насныхан чипс, шоколад, бургер, гаазтай ундаа гэх мэт өөх тостой хоол идэх сонирхолтой байдаг. Гамбургер болон халуун чипс нь зарим нэг тэжээлийн бодис агуулах боловч витамин А, эслэг бага агуулж, витамин С болон төмрийг агуулдаггүй байна. Ихэнх түргэн хоол нь натри болон өөх тосыг ихээр агуулдаг. Иймд гэртээ маш олон төрлийн тэжээллэг хоол хэрэглэх нь их чухал юм.
Иогурт, шинэ жимс, үр, жимсний жүүс зэрэг өөх тос багатай бүтээгдэхүүн нь өглөөний цайгаа ууж амждаггүй хүмүүс маш чухал. Та өсвөр насны хүүхдийн хоолонд анхааралаа хандуулж тэд тэнцвэртэй тэжээллэг хоол идэж байгаа эсэхийг нь байнга хянаарай.
Түргэн хоол ба хөнгөн зууш

Гэртээ нарийн боов, шоколад хадгалж байхаар хөнгөн зууш бэлдэх хэрэгтэй.
-    Цөцгийн тостой газрын самар, тослог багатай бяслаг, загас, өнгөц болгосон мах гэх мэт хоолыг талхтай хольж идэх
-    Буддаатай бялуу, овъёостой бялуу
-    Шинэ хатаасан жимс
-    Иогурт
-    Лууван эсвэл цоохор майлз, интоор улаан лооль
-    Энгийн попкорн
-    Үр тарианы өглөөний хоол
-    Шош
-    Паста, төмсний салад
-    Ус, сүү, жимсний жүүс
-    Гэрийн шөл
-    Ногооны салад
Цагаан хоолтон
Зарим өсвөр насны хүүхдүүд цагаан хоолтон болох хүсэлтэй байдаг. Талх, паста, төмс, будаа, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, самар гэх мэт тэжээллэг маш олон цагаан хоолтонд зориулсан хүнс бий. Мөн түүнчлэн кальци, уурагаар баялаг сүү сүүн бүтээгдэхүүн бас бий. Цагаан хоолтон хүмүүс эмчээс зайлшгүй зөвлөгөө авч хоол ундаа тохируулах шаардлагатай. Учир нь та шаардагдах тэжээллэг хүнсийг хэрэглэх хэрэгтэй.


Судлаач, багш Ш.Эрдэнэхүү "Defacto" нэвтрүүлэгт уригдан оролцлоо Defacto нэвтрүүлэгт уригдан оролцож хөтлөгчийн сонирхсон асуултанд хариулж, Монголын ХҮҮ-ний салбарын хэмжээний ололт амжилт, тулгамдаад байгаа зарим асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.