’’Кофений давуу тал ба сул тал’’
              Кофе
  Давуу тал
-    Бага зэрэг туулгах үйлчилгээтэй
-    Өдөөгч чанартай
-    Хэрэгтэй үед сэргээх үйлчилгээ үзүүлнэ.
  Сул тал
-    Кофег ихээр хэрэглэхэд зүрхний өвчин тусах эрсдэлийгн ихэсгэдэг
-    Нэрмэл кофе нь цусны холестериныг ихэсгэнэ.
-    Мэдрэмтгий хүмүүст толгой өвтгөнө.
-    Эмэгтэйчүүд хэт их хэрэглэвэл ахимаг насанд яс сийрэгжих өвчин тусна.
Кофе нь кафейныг бусад бүтээгдэхүүнээс багаар бодоход 300 дахин их агуулдаг ба никотины хүчлийг агуулна. Буурцгийг шарах үед никотины хүчил үүсдэг ба 1 аяга кофе нь 1 мгр витамин агуулна. Та өдрийн хэрэгцээт никотины хүчлээ олж авахын тулд 15 аяга кофе уух хэрэгтэй болно. Бусад тэжээлийн бодис нь нэмж хийдэг сүү ба элсэн чихэрт агуулагдана.
   Кофе ба холестерин
Кофег ихээр өдөрт 6-с дээш аяга уудаг хүмүүс зүрхний өвчин тусах магадлал өндөр байна. Гэхдээ энэ нь кофе яаж бэлдсэнээс мөн кафейны орцоос шалтгаална.
Кофе хоолны газарт экспресо маягаар бэлдэх эсвэл халуун ус дээр нь нэмж хэрэглэвэл цусны холестерин ба зүрхний өвчинг ихэсгэнэ. Кафестол ба кавиол гэдэг хоёр химийн бодис нь кофены буурцганд байдаг.
   Кофе ба зүрхний өвчин.
Та нэг аяга кофе уухад таны зүрхний цохилт ихэсэж цусны даралт багаар нэмэгддэг байна. Гэхдээ дунд түвшинд кофег хэрэглэхэд цусны даралт ихэсэх шалтгаан болохгүй ба түүгээр ч барахгүй цусны өндөр даралттай хүн заавал кофе хэрэглэхгүй байх шаардлагагүй. Өнөөг хүртэл зүрхний өвчтэй хүмүүс кофе ууж болохгүй гэж үздэг байсан. Кофе болон кафейн нь зүрхний хэмнэлийг алдагдуулж өөр зүрхний өвчинг үүсгэдэгтэй холбоотой. АНУ болон Их Британий судлаачид цэвэршүүлсэн кофе нь зүрхний хэмийг алдагдуулахгүй гэж үзэж байна. Тийм болохоор та зүрхний өвчтэй байсан ч заавал кофе хэрэглэхгүй байх албагүй.
   Кофе туулгах үйлчилгээтэй
Кафейн ганцаараа туулгах үйлчилгээ үзүүлж чадахгүй. Кафейныг салгасан кофе нь энгийн кофег бодвол илүү туулгах үйлчилгээтэй бөгөөд судлаачид одоог хүртэл
кофены буурцганд агуулагдах бусад 300 гаруй бодисын аль нь гэдсийг хөдөлгөдөг болохыг нээж чадаагүй л байна. Гэхдээ кафейн нь байгалиасаа шээс алдуулах үйлчилгээтэй.
    Боломжит аюул
Орчин үеийн судлаачид кофе нь бүдүүн гэдэсний хорт хавдарыг багасгадаг гэж үзэж байна. Гэхдээ эмэгтэйчүүд анхааралтай байх хэрэгтэй. Өдөрт 3-4 аяга кофе уудаг эмэгтэйчүүд ахимаг насандаа ясны сийрэгжилт өвчтэй болох магадлал их байна. Кофе нь мөн толгой өвдүүлдэг ба их уувал шөнө нойр хулжаадаг.
   Жинхэнэ кофе: Хэн хамгийн их уудаг вэ?
Скандиновын орны улсууд дэлхийн бусад улс орнуудын хүмүүсийг бодвол жинхэнэ кофег хамгийн их хэрэглэдэг. Нэг хүн жил бүр 612 аяга кофе уудаг ба үүнийг 9 кг кофейны буурцгаар хийдэг. Австраличууд 1993-94 онд нэг хүн 2.2 кг кофейны буурцгаар хийсэн кофег хэрэглэжээ.


Судлаач, багш Ш.Эрдэнэхүү "Defacto" нэвтрүүлэгт уригдан оролцлоо Defacto нэвтрүүлэгт уригдан оролцож хөтлөгчийн сонирхсон асуултанд хариулж, Монголын ХҮҮ-ний салбарын хэмжээний ололт амжилт, тулгамдаад байгаа зарим асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.