Амны эвгүй үнэр

    Амны эвгүй үнэр


Халитос /амнаас эвгүй үнэр үнэртэх/  нь өвчлөлийн нэг хэлбэр ба  хувь хүний хоол идэж хэрэглэх дур сонирхол буурах, амны хөндийн өвчлөлийг нэмэгдүүлэх эх үүсвэр болдог байна. Иймээс  энэхүү шалтгаан, үр дагавар нь хувь хүний эрүүл ахуйн дэглэм, эрүүл мэдрэмжтэй хооллолтын дэглэмтэй шууд холбоотой. Тухайлбал хувь хүн хоол хүнсэндээ гол төлөв сармис, карри зэрэг хурц ааг, үнэр амт бүхий зүйлийг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэх дадал,  тамхи болон согтууруулах ундааны хэрэглээ зэргээс шалтгаалж бий болоод зогсохгүй  ходоод, гэдэс, хоол боловсруулах эрхтэний хямрал, гэдэсний түгжрэл зэрэг нь мөн амны хөндийн эвгүй үнэр бий олох шалтгаан болдог байна. Үүнд хэдийгээр мэргэжлийн шүдний эмчийн үзлэг зөвлөгөө хэрэгтэй боловч халитосын шалтгааныг тогтооход тийм ч хялбар биш байдаг.

Амны эвгүй үнэр үнэртэхээс сэргийлэх зорилгоор хоол идэж хэрэглэсний дараа гадил болон кофены үр, залуу янщуйны мөчир зэргийг зажлах нь сармис, согтууруулах ундаа, тамхины эвгүй үнэр зэргийг  дарахад тустай байдаг ба цагаан талхны оронд хар талх түлхүү хэрэглэх, жимс, жимсгэнэ, эрдэнэшиш болон хүнсний ногоог ихээр хэрэглэж хэвших, өдөрт хэдэн аяга илүү ус уух нь тустай байдаг. Харин бохь зажлах арга нь амны эвгүй үнэрийг арилгах, дарах   шилдэг арга биш бөгөөд харин нэмэгдүүлдэг байна.

Тиймээс сайн чанарын  сойзоор тогтмол шүдээ угаах, шинэ хүнсний ногоо, алим, лийр хүнсэндээ тогтмол хэрэглэж хэвших нь  буйланд иллэг болж түүнийг эрүүл байлгах үндэс болдог. Чихэрлэг болон хийжүүлсэн ундаа, бүх төрлийн нарийн боов, амтлаг хоол, хүнсийг хэрэглэхээс татгалзах, ялангуяа шүдийг муутгах хүнс хэрэглэсний дараа шүдээ тогтмол угааж хэвших шаардлагатай.

Ам, хамрын хөндий, элэг, ходоод, гэдэс зэрэг дотор эрхтэний хямрал нь амнаас эвгүй үнэр гарах өөр нэг шалтгаан болж нэмэгдүүлдэг байна. Энэ тохиолдолд тайвшруулах, хамар битүүрэхийн эсрэг үйлчилгээтэй, эмчилгээний  шинж чанартай цагаан гаа, гич, тунхуу, зэрэг ногоог хэрэглэж болно.

Дээрхи эмгэг, өвчлөлийн үед эмнэлэгийн тусламж зайлшгүй авах шаардлагатай боловчтаархи, тамхи хэрэглэхгүй байж лууван, цэцэгт байцаа, бууцай болон бетакаротин, витамин С ихээр агуулсан исгэлэн жимс, ногоог  хэрэглэж хэвших нь энэхүү өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой төдийгүй урьдчилан сэргийлэх боломжийг олгодог байна.

Зарим тохиолдолд амны эвгүй үнэр нь эмчилгээний өмнөх оношлогоо болохтохиолдол ч  байдаг. Тухайлбал амнаас ацетоны үнэрүнэртэх нь чихрийн шижин, аммиакын үнэр үнэртэх нь  бөөрний,  загасны үнэр үнэртэх нь элэгний өвчлөл байгааг тус тус  илэрхийлж өгдөг байна.

Судлаач, багш Ш.Эрдэнэхүү "Defacto" нэвтрүүлэгт уригдан оролцлоо Defacto нэвтрүүлэгт уригдан оролцож хөтлөгчийн сонирхсон асуултанд хариулж, Монголын ХҮҮ-ний салбарын хэмжээний ололт амжилт, тулгамдаад байгаа зарим асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.