”Cooking gallery” мастерийн газарт студийн хэлбэрээр А В С хөтөлбөрт хамрагдаж болно.

 “Cooking gallery” мастерийн газрыг нээж Студийн  хэлбэрээр А B C

хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж  эхлээд  байна.                 

 ХҮҮ-ний хөгжлийн төвийн тэргүүн Ш.Эрдэнэхүү

-        COOKING GALLERY” МАСТЕРИЙН ГАЗРЫГ НЭЭЖ СТУДИЙН ХЭЛБЭРЭЭР А  B  C  ХӨТӨЛБӨРИЙГ ДАХИН ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛЛОО.

 

Байгууллагынхаа тухай танилцуулахгүй юу. Ямар үйл ажиллагаа  явуулдаг вэ?

            Манай Хоол Үйлдвэрлэл, Үйлчилгээний хөгжлийн төв ТББ  нь Бүх нийтийн хоол, хүнсний боловсролыг дээшлүүлэхэд   олон нийтийн анхаарлыг хандуулах, тэрчлэн Монголын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  салбарт орчин үеийн  удирдлагын үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх  зорилгоор нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг идэвхитэй явуулж байгаа ашгийн бус, бүх нийтэд нээлттэй үйлчилдэг ТББ гэдгийг олон нийтэд дуулгахад таатай байна. Энэхүү бодлогоо хэрэгжүүлэхийн тулд  “Гүн-Шим” Академи,  “Гүн-Шим” МСБайгууллага,  “Гүн-Шим” ТВ студи, “Cooking gallery” мастерийн  газар зэрэг салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа  амжилттай  зохион  байгуулж ирсэн ба нийгэмд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаагаа өдөр тутам тасралтгүй явуулж байна.  Дээрхи үйл ажиллагааны  ололт амжилтыг  иргэд,  олон нийт, хэдийнээ сайн мэдэх болсон гэдэгт манай хамт олон бүрэн итгэлтэй байдаг.

 

Cook time  нэвтрүүлэг нэлээд удаан хугацаанд үзэгчдэд хүрээд байгаа.  Яг хэдэн жил нэвтрүүлэг хөтлөв

 

            Хоолны нэвтрүүлэг талаасаа “Cook time” нэвтрүүлэг нь  Монголдоо анхдагч болж чадсанд би сэтгэл хангалуун байдаг. Одоо 11 дахь жилдээ  UBS Clobal ТВ- ээр тасралтгүй үзэгч олондоо хүрч байгаа ба 500 гариу дугаараа өргөн   бариад байна. Тэрчлэн           “Cook time” цуврал кино хичээлийн 29 дугаарыг ард түмнийхээ гар  дээр хүргээд байна. Санаж,  сэдэж,  бүтээж  туурвисан  бүхэн маань бүх  нийтийн хоол хүнсний боловсролыг дээшлүүлэх, энэхүү салбарт ажиллаж  байгаа мэргэжлийн бүх шатны ажилчдын мэргэжлийн ур чадварыг ахиулах, бүхэлдээ хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжлийн хурдацыг түргэтгэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хоол хүнсний чанар, стандартын шаардлагыг хангасан хоол,  хүнс үйлдвэрлэх, түүгээр үйлчлэх зэрэг олон зүйл дээр бодит биелэлээ олж, хувь нэмэрээ оруулж  байгааг хархад сэтгэл хангалуун байна.  Манай хамт олон хийж байгаа зүйлээсээ байнга суралцаж, өөрөө  өөрийгөө нээж, олж харж, ур чадвараа ахиулж, сэтгэлийн таашаал авдаг. Үйл ажиллагаагаа олон нийтэд хүртээмжтэй болгох, үйлчилгээгээ ойртуулах, аливаад анхдагч байхын төлөө бүтээлч сэтгэлгээндээ хөтлөгдөн “Cooking gallery  мастерийн газрыг 2010 онд шинээр үүсгэн байгуулсан түүхтэй. Хэсэг хугацаанд завсарлаад үйл ажиллагааг нь дахин эхлүүлж байгааг дуулгамаар байна. 

 

Мастерийн газрыг байгуулах болсон хэрэгцээ, шаардлагаа  дахин дэлгэрэнгүй тайлбарлана уу?

            Мэргэжлийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг зохион байгуулах чиглэлээр энэ салбартаа тасралтгүй 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж  байна. Нийгэмд тодорхой үүргээ гүйцэтгэсэн, цаашид ч энэхүү  үүргээ улам чанаржуулах болно.  Манай нийгмийн амьдрал, иргэдийн амьдралын хэмнэл, хэв маяг бодитой өөрчлөгдөж, иргэдийн зүгээс хоол  хүнсний  боловсролдоо илүү анхаарал тавих, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх, найдвартай, эрсдэлгүй мэргэжлийн зөвөлгөө, туслалцаа байнга авах, албан бус сургалтын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Иймээс  бид олон жилийн туршлага, сургалтын таатай орчин, одоогийн тогтолцоон дээр тулгуурлан нийгмийн бүх бүлгийн иргэдэд бүх нийтийн хоол, хүнсний боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэж, суралцах сургалтын цаг, агуулга, суралцах сэдвээ чөлөөтэй сонгох боломжийг бүрдүүлж өгөх зорилгоор, цаашлаад Монгол улсад олон улсын  хэмжээнд  нэгэнт бий болж,  тогтсон  албан бус сургалтын тогтолцоог бий болгох ач холбогдол бүхий “Cooking gallery мастерийн газрыг нээж Студийн хэлбэрээр A B C  хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж эхлээд байна.  Энэхүү хөтөлбөрт ямар ч насны хүн, байгууллага, хамт олон,  гэр бүл, найз нөхөд хамрагдах бүрэн боломжтой.

Тэгэхээр хоол,  нарийн боов хийж сурахыг хүссэн хэнд ч танай студийн хаалга нээлттэй гэж ойлгож болох уу?

            Болно. Нөхөрлөх, харилцан туршлага солилцож, авьяас чадвараа хөгжүүлэх,  чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх,  өөрийгөө нээх,  бусдад  өөрийгөө нотлон харуулах олон боломжийг бид гаргаж  өгч байна.

Суралцах хугацааны хувьд

            Мэргэжлийн  зэргийн хөтөлбөрөөс  маш их ялгаатай. Хугацаа байхгүй. Хэдэн ч удаа, хүссэн үедээ, өөрийн сонгосон  бүтээгдэхүүнийг  1 хүн, 1  дадлагын байранд, шууд практик түвшинд, дадлага сургалтыг мэргэжлийн багш нарын хамт, эрсдэлгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй, практик дээр нотлогдсон жор, технологийн дагуу гардан хийж, зөвөлгөө, мэдээлэл авч, өөртөө тохирсон сургалтын хэлбэрээр суралцдагаараа ялгаатай.   Дахин хэлхэд иргэд манай   “Cooking gallery мастерийн газарт студийн зарчмаар  A  B  C  хөтөлбөрт хэзээ ч, хэдэн ч  удаа хандах бүрэн боломж байнга нээлттэй байдаг.  Хамгийн гол нь найдвартай, эрсдэлгүй,  албан ёсны байгууллага, мэргэжлийн тодорхой зэрэг, цолтой, салбартаа  хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэх зэргийн  сургагч багш нартай хамтарч ажиллана гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол  нэр төрийн хэрэг,  сайхан боломж шүү дээ. 

                                                                                                               Танд баярлалаа. 

 

 

Судлаач, багш Ш.Эрдэнэхүү "Defacto" нэвтрүүлэгт уригдан оролцлоо Defacto нэвтрүүлэгт уригдан оролцож хөтлөгчийн сонирхсон асуултанд хариулж, Монголын ХҮҮ-ний салбарын хэмжээний ололт амжилт, тулгамдаад байгаа зарим асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.