ТББ
Хэвлэх

        "Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний

                                        мэргэжлийн  боловсролын Академи

Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн  боловсролын Академи  нь 2006 оны 06-р сарын 01-нд үүсэн байгуулагпсан ба Монгол улсын  хэмжээнд хоолны үйлдвэрлэл,  үйлчилгээний салбарын технологийн удирдлагыг шинэ үзэл  баримтлалаар хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, албан болон албан бус  бүх шатны сургалт зохион байгуулах, мэдээлэл, зөвлөгөөг нийгэмд  түгээх мэргэжлийн боловсролын байгууллага юм.
                                               
Эрхэм зорилго

Монгол улсад хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын технологийг удирдлагын шинэ үзэл баримтлалаар хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, бүх  шатны  мэргэжлийн мэдлэг, ур чадвар, боловсролыг олгоход оршино.

Зорилт
 
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд ажлын байранд болон танхимын сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, зөвлөмж гаргах, ажиллах хүчний чадамжинд  хөндлөнгийн үнэлгээ, баталгаажуулалт хийх, дүгнэлт гаргах, мэргэжлийн боловсрол олгох, мэргэжлийн  ур чадварыг дээшлүүлэх,  мэргэшүүлэх  чиглэлээр  шаталсан  хөтөлбөрүүдийг  зохион байгуулж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл
 
• Иргэд, хуулийн этгээдийн дунд  салбарын  хэмжээний  хууль эрх зүйн орчныг сурталчлан таниулах, хоол үйлдвэрлэл,  үйлчилгээний технологийн боловсролыг олгох, хоол бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний  чанарыг  дээшлүүлэх хөдөлгөөнийг өрнүүлэн, нөлөөлөх хүчин зүйлийн  судалгаа хийх, бүх нийтэд хоол хүнсний зохистой хэрэглээний талаар цэгцтэй  мэдлэг олгоход туслах,
• Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд онол,  практикийн хүрээнд хоол хүнсний аюулгүй байдал,  бүтээмж, чанар  дээшлүүлэлт, сайжруулалт хийх, менежмент, маркетингийн хөтөлбөр, төслийг боловсруулж   хэрэгжүүлэхэд туслах, зөвлөгөө өгөх,
• Үндэсний болон олон улсын хэмжээнд эрдэм шинжилгэээний хурал, чуулга уулзалт, сургалт семинар зохион байгуулах, сурталчилгаа хийх,
• Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн холбоог бэхжүүлэх, мэргэжлийн ажилчид,  бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх,
• Шагнаж урамшуулах,
• Уралдаан тэмцээн зохион байгуулах,
                

Судлаач, багш Ш.Эрдэнэхүү "Defacto" нэвтрүүлэгт уригдан оролцлоо Defacto нэвтрүүлэгт уригдан оролцож хөтлөгчийн сонирхсон асуултанд хариулж, Монголын ХҮҮ-ний салбарын хэмжээний ололт амжилт, тулгамдаад байгаа зарим асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.