Гүн шим сургалтын төв

“ Гvн Шим” Мэргэжлийн сургалтын төвийн vндсэн зорилго чиглэл нь:

Улс орны ядуурлын тvвшинг бууруулах, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгvй хvнд мэргэлийн боловсрол олгож, ажлын байраар хангах, мэргэжилтэй болон мэргэжилгvй хvнд дахин шинээр мэргэжил эзэмшvvлж улмаар хувь хvнийг нийгэмд төлөвшvvлж, өрхийн амжиргааны тvвшинг нэмэгдvvлэх зэрэг нийгмийн шинжтэй vйл ажиллагааг идэвхтэй явуулахад оршино

Тус сургалтын төв нь 2000 оноос эхлэн нийтийн хоолны мэргэжлийн анхан шатны “ Тогооч ба нарийн боовчин”, “ Зөөгч ба бармен” мэргэжлээр сургалт явуулж эхэлсэн бөгөөд, 2002 оны 09-р сарын 01-ээс эхлэн “ Vсчин, “Гоо засалч массажист” , “ Худалдагч нярав кассчин” мэргэжлээр, 2003 оны 09-р сараас эхлэн “ Ня-бо компьютер”, 2004 оны 05-р сарын 01-ээс эхлэн “ Тогооч ба нарийн боовчин”-ны мэргэжлээр 1- ээс 3 сарын хугацаатай, гэрийн эзэгтэй нарт зориулсан 5 хоногийн сургалтыг тус тус зохион байгуулж байна.
 
Тус сургалтын төв нь мэргэжлийн сургалтын vйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш даруй 10 жилийн хугацаанд “Монголын Худалдаа Аж Vйлдвэрийн танхим”-ын жинхэнэ гишvvн байгууллага, “Монголын тогооч нарын холбоо”-ны, “Монголын vсчин гоо засалчдын холбоо”-ны гишvvн, “Монголын Оюутны Холбоон”-ны “Оюутны Найдвартай тvнш” өргөмжлөлийг 2002 онд, Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг Хамгаалах Нийгэмлэгvvдийн vндэсний холбооноос олгодог “ Хэрэглэгчдийг Хаанд Өргөмжилсөн хамт олон” цол, өргөмжлөлийг 2003 онд, "Монгол Чанар" цол өргөмжлөлийг 2006 онд, "Оны Шилдэг Аж Ахуйн Нэгж" 2006 онд, "Хэрэглэгчдэд Итгэмжлэгдсэн Шилдэг Хамт Олон" цол өргөмжлөлийг 2006 онд тус тус хvртсэн ба Монголын тогооч нарын холбооны 2008, 2009 оны шилдэг итгэмжлэгдсэн нэгжээр тус тус шалгараад байна.
 
“Гvн Шим” мэргэжлийн сургалтын төв нь НVБ-ын хөгжил хөтөлбөр, “ Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Монголын Оюутны холбоо, Монголын Хvvхэд Залуучуудын Хөгжлийн төв, Нийгмийн Хамгаалал хөдөлмөрийн Яамны “ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдvvлэх төсөл”, Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний Хэлтэс, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Монголын Худалдаа Аж Vйлдвэрийн танхим, UBS телевиз зэрэг төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллага, хувь хvнтэй идэвхтэй байнга хамтран ажиллаж байна.

Байгууллагын захиалга :

д/дХичээлийн сэдэвЦаг  1 цагийн тарифНийт үнэ
  ЛекцДадлагаНийт цаг  
1 Эрvvл ахуйн vндэс3 32500075000
2 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS CAC RCP 39 : 2009 стандарт3 32500075000
3 Хүнсний аюулгvй байдал ISO 220006 625000150000
4 Зоогийн газрын vйлчилгээний технологи15 1525000375000
5 Хоол үйлдвэрлэлийн үндэс / Анхан шат /20 2025000500000
6 Хоол vйлдвэрлэлийн vндэс / Анхан шат / 202025000500000
7 Хоол үйлдвэрлэлийн үндэс /Ахисан шат/20 2025000500000
8 Хоол үйлдвэрлэлийн үндэс /Ахисан шат/ 20 25000500000
9 Нарийн боов үйлдвэрлэлийн Технологи1515 25000375000
10 Нарийн боов vйлдвэрлэлийн Онол10 1025000250000
11 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний маркетингийн менежмент6 625000150000
12 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент12 1225000300000
13 Харилцааны сэтгэл зvй3 32500075000
14 Байгууллагын чанарын хяналт, Стандартчилал15 1525000375000
15 Бvтээмж дээшлvvлэлт, Ажлын байрны соёл15 1525000375000
16 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын бүтээмжийн менежмент15 1525000375000
17 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын хүний нөөцийн менежмент15 1525000375000
18 Хоолны цэс боловсруулах, чанарын шинжилгээ хийх аргууд9 925000225000
19 Мэргэжлийн ажилчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварын тvвшинд хөндлөнгийн vнэлэлт дvгнэлт, оношлогоо      хийх        ( 1  хvнд )    15000
20Хоол vйлдвэрлэлийн технологийн карт, хянах, баталгаажуулах (бvтээгдэхvvн тус бvрт )   1500015000